Монголын хас шүтээн хүн төрөлхтний бахархал гэж хэлэх дуртай хүний нэг ээ
би. Монголын хас судлал хөгжихийн хэрээр хас тэмдгийг нөмөрсөн коммунизмын хар
сүүдэр арилж, тэр чинээгээр монгол хас цагаадаж, хэрэглээ нь өдрөөс өдөрт
өргөжин тэлж байна. Нүднээ ил байгаагаар нь Улаанбаатараараа жишээлэн хэлэхэд,
монгол түмний хасаас цэрвэх түр цагийн сэтгэлгээ салхинд туугдсан үүл лугаа
хийсэн одов. Тэнгэр нэгэнт цэлмэжээ.Тэнд хамар дээрээ хас хадсан микро давхиж
энд ирээд “Хас Төв”-ийн өмнө зогсоно. Номын дэлгүүрт очоорой. Тэнд таныг
Дэлхийн утга зохиолын академийн доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Гомбожавын Мэнд-Ооёгийн алтан хаст баринтаг бүхий судар бичиг тосч угтана.
Хасын түгээмэл хэрэглээний энэ мэт жишээг тоочивч баршгүй. Хас түгсээр, хаа
сайгүй хас үзэгдэх нь айсуй сайн цагийн өнгө төрх юм. “Байн байсаар бүх дэлхийг
бүрхэх октябрь, бүр нарыг халхлах хувьсгал” гэж хэлээд Их Нацагдорж хүртэл нэг
том алдсан байдаг. Харин хас зүйчид бид хэзээ ч алдахгүй. Мөнхтэнгэрийн
бэлгэдэл хас мөнх оршин бүх дэлхийг бүрхэх хувьтай.
Хас зүйч М.Энхпүрэв
Хас зүйч М.Энхпүрэв
No comments:
Post a Comment