Tuesday, November 6, 2012
Буруугүй хас
Тийм ээ, нацизмын антисемитизмийн мөн чанар хасдаа байгаагүй. Антисемитизм өөрөө нийгмийн бодит үзэгдэл юм. Эдүгээ ч оршсон хэвээр байна. Хас төрийн төлөө “ажиллаж” байсан төрийн хүчирхэг машинд тухайн үедээ ховройчууд дайрагдсан нь үнэн. Гагцхүү шалтгаан нь, дахиад л, хас биш юм. Энэ дэд гарчгийн дор хойно өгүүлэх санаа үндсэн сэдвээс бяцхан хазайх гажилтын шинжтэйг уншигч танд урьдчилан хэлэх нь зөв болов уу.
1970-аад оны сүүл үе. Орос газар оюутан явсан цагийнхаа дурсамжит нэгэн аялгууг би одоо бүдэг бадаг санаж байна.
Эргэн тойрон ховройчууд, энэ л хорвоо гунигтай
Жой Адамсон еврей, Жорж Помпиду бас еврей
Хаашаа л харнав жүүд жүүд, зүүд зэрэглээ шиг хачин юм аа
Тэнд ч еврей, энд ч еврей... кругом одни еврейи... йй-на-наа...
Иймэрхүү маягийн үглээдүү урт үгтэй рок дууг орос хампаан маань гитардаж ирээд л Высоцкий маягийн баргил хоолойгоор эвлэгхэн нь аргагуй сүрхий чанга дуулж гардагсан. Ер нь ингэхэд еврейг шилбүүрдэх нийгмийн үзэл хаанаас юунаас эхтэйг ерөнхийдөө Монголд хэн ч үл мэднэ. Чухамхүү еврейн эсрэг үзэл дээр л дэлхийн дайны идеологи суурилдаг болохыг би харин саяхнаас олж мэдэв. Еврей комиссаруудын сүлжээг ашиглаж хийсэн Октябрийн хувьсгалаар зөвхөн орос оронд төдийгүй бүх хүн төрөлхтөнд аюул занал нүүрлэжээ. Энэ аюулыг зөн совин, итгэл үнэмшил, далд ухаанаараа шиншиж тандсан “хөгшин чоно” Уинстон Черчилль “Оросын улаан. хувьсгал”-ыг өлгийд нь багалзуурдах тухай ярьж бичиж байв.
Еврейг хөндлөнгөөс хялайн харах үзэл сэтгэлгээ бол аль ч улс нийгэмд тэртээ тэргүй бодитойгоор оршин байдаг зүйл. Гэтэл еврей хүн өөрөө еврейн эсрэг үзэлтэн байх нь хүртэл таарна гээч. Чикагогийн еврей дүүрэгт еврей эхийн алтан хэвлээс унасан, еврей ээжийн энгэрийг самардаж бумбан хоёр мөөмийг нь үмхэж үлгэж өссөн нэг сөөсгөр банди (гэхдээ, онцлог нь, вундеркинд) бүр нялх балчир ахуйдаа антисемит үзэлтэн болсныг уншаад би бүр гайхаж гүйцсэн. Гэвч энэ бол үнэн, яахын аргагүй факт юм.
XX зууны шатрын спортын түүхэнд, статистикаар 13 насандаа анх америкийн аварга болж, 15-тайдаа грандмейстер (гроссмастер) цол хүртэн, улмаар дэлхийн аварга шатарчин болсон супер “тамирчин” ердөө ганцхан байдаг. Тэр нь та бидний энд дурдаж яриад байгаа америкийн уугуул Роберт Жеймс Фишер (1944-2008) юм. Роберт Фишерийн оюуны итгэлцүүрийг мэргэжпийн айкючид “189 пункт-ээр үнэлсэн байдаг. Итгэлцүүрийн градус 70-аас 201-ийн хооронд хэлбэлзэнэ. Доод хязгаараас доош бол тэнэгт, дээд хязгаараас дээш бол супер суутанд тооцогдоно. Айкю итгэлцүүр 150-ийн хавьцаа байвал гоц авьяастан, 170 бол сод ухаантан, 190 бол суутан байдаг аж.
Р.Фишер дөнгөж 12-той нусгай жаал байхдаа аль хэдийнэ антисемит болж амжчихаад “Би ховройчуудыг мэднэ ээ. Тэд бол хог новш. Бүх жүүдийг бүгдийг хуу “арчих” ёстой байтал А.Гитлер тэдэнд хэтэрхий зөөлөн хандсан юм” гэж эрээ цээргүй хэлдэг байв. Тэр тэнгэрт одлоо. Жар хэвийсэн өтөл насандаа ч тэр хүүхэд ахуй цагийн өнөө айхтар антисемит санаа бодлоо огтхон ч гээгээгүй явсан юм. Р.Фишерийн 1999 оны нэгэн ярилцлагад “Америкийн Нэгдсэн Улс хөвчөө таслуулаагүй хэдэн новш (еврей)-ийн гарт орсон. Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд энэ тэр гээд бүгд дандаа өмхий ховройчууд байгааг та нар анзаарахгүй байна уу" гэсэн нь бий. Их хүмүүс чанга дуугардаг их тийчэгнэдэг нь үнэн юм сан уу, ямар ч байсан үйлдэл нь их ондоо юм.
2001.9.11. Америкийн хар өдөр. Нью-Йоркийн ихэр хоёр цамхагийг онгоц мөргөн нураав. Апдарт шатарчин,, антисемит үзэлтэн Р.Фишер эрх баригчдыг буруушаан, хэрэг дээрээ террористуудыг зөвтгөсөн мэдэгдэл хийж, дарамт шахалтад өртлөө. Удалгүй тэгээд Исландын иргэн болсон. Олон улсын нэр хүндтэй шатрын сэтгүүл “Chess informant" 2001 онд “XI Роберт”-ийг “XX зууны манлай шатарчин”-аар өргөмжлөв. Их суутны ил ба далд ухаанд их учир байдаг бололтойг хэлэх юун. Буцаад үндсэн сэдэв рүүгээ оръё.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment