Tuesday, November 6, 2012

Эсгий туургатны хас




Урлаг судлалын доктор профессор С.Бадралын угсаатан зүйн түүвэр цуглуулгад буй “108 шидэт үсэг” нэрт эртний гар бичмэл сударт хас тэмдгийг мөнх тэнгэрээс буулгасан “шидэт дүрс”, “шидэт тамга”, “шидэт үсэг”, “саяг үсэг” хэмээн өгүүлснийг үзээд, миний бие хасыг манай нүүдэлчин монгол түмэн хэзээнээс нэгэн төрөл зүйлийн “үсэг”-т тооцож ирсэн уламжлалт сэтгэлгээ оршин байдгийг олж мэдэн олзуурхан баярлаж бүлгээ. Гэвч харамсалтай нь “Монголын зуун” (XIII зуун)-д хамаарах нотлох баримт төдийлэн сайн олдож өгөхгүй зовоож байв. Саяхан би Монголын алтан ургийн сурвалжит язгууртнуудын хятадаар бичсэн “утга уянгын богино шүлгиин цоморлиг лугаа танилцах явцдаа, чухам л дээрх “пробел”-ийг нөхюү хэмээн зориудаар илгээсэн мэт гайхамжигт жишээ олов. Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар 2007 онд Улаанбаатарт хэвлүүлсэн “Юань Улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн “...шүлгийн сонгомол” номд XIII зууны монголчууд хас тэмдгийг “хас үсэг, “алтан тамга” гэж шүтэн дээдэлж ирснийг илтгэх шад бадгууд нэг бус байна. Тэнд, жишээлбэл,

“Хас үсэгт алтан тамга хундаган чинээ их

Хан, Тангийн эрхэм гүнж ураг барилдсан адил

"Аав ван минь Бижи мэт өнө мөнх насалтугай

“Аруухан баатар хэзээд чамд тулгуур болтугай”...
гэжээ.

Мөн, өмнө цухас ишилсэн “Монгол-Түрэг (хэлний) толь бичиг”-т ч хасын зарим тайлалд хамаатал бүхий өгүүлэмж хэд хэд тааралдсан.

Эл бүхнээс үзэхэд хас үсэг, хас ухагдахуун түүнд хамаатах санаа агууламж бүхэн Монголын их хаадын түгээн дэлгэрүүлсэн их өв соёлын өөдөс хэлтэрхий мөнөөс мөн гэдэг нь харагдлаа. Ер нь эсгий туургатан монголчууд хэзээнээсээ хүй орчлонгийн мөн чанарыг, түүнд нь тохирсон саяг-буугаар дамжуулан таньж мэддэг хосгүй чадамжаа хүн төрөлхтөнд нэг бус удаа нотлон харуулсан юм. Энэ чиглэлд харьцангуй шинэ гэмээр жишээ бол Халхын Өндөр гэгээн Занабазар (17-аар зуун)-ын сонгодог бүтээл саяг-буу тэмдэг байна. Түүнийг ч бид мөн "Соёмбо үсэг" үсэг хэмээхүйн зэрэгцээ, ихэд дээдлэн биширч бүр төрийн ордныхоо оройн чимэг болгон гүн хүндэтгэлтэйгээр залаад байна бус уу. Үүнээс үүдэн Хас төрийг ухварлахуйд.

No comments:

Post a Comment