Tuesday, November 6, 2012

Нацизмын хас



Ялагдсан нацизмын хас тэмдгийг, “ялсан” гэх комминтерны улаан таван хошуутай адилтган, хооронд нь тэнцүүгийн тэмдгээр холбон илэрхийлэх нэг тийм “алгебржуулж” хялбаршуулсан сэтгэхүй посткоммунист нийгэмд бодитой оршин буй нь анзаарагддаг. Энэ нь “будаа" болсон социализм-коммунизмыг бурангуй харгис нацизмын нэгэн адил яллах гэсэн цаагуураа нийгмийн шударга ёсны төлөөх сэдэлтэй учраас бас ч гэж ойлгож болох үзэгдэл юм. Харин, яг «хас тэнцүү таван хошуу» тэнцэтгэлийн тухайд бол, үүнийг буруушааж өчнөөн зүйл ярьж болохоор байдаг. Германы хас тэмдэг “антисемитизмийн хас” гэдгээрээ нэг үндэстний эсрэг чиглэсэн тотал үйлдлийн бэлгэ тэмдэг байж гэж үзье. Ийм өнцгөөс харах ахул, улаан таван хошуу ч аанай л мөн нийт хүн төрөлхтнийг сорчлон бүр аймаглан устгах геноцид санаа зориг бүхий нийгэм төрийн хамгийн харгис тогтолцооны бэлгэдэл болж таардаг. Тэгэхээр, энд зураач таталбарч маягийн хэт хялбаршуулсан тайлбар тэнцэтгэл яавч үнэн мөний талд биш болох нь ойлгомжтой байна. Хаст Г итлер ари үндэстний генийг сайжруулж “дээд төрөлт хүн” (сверх человек) бий болгох чиглэлд шинжлэх ухааны бүхий л дэвшлийг ашигласан, эндээс, ялангуяа анагаах ухаан, геронтологийн салбарт урьд хожид үзэгдээгүй асар их “ашиг” олсон. Дайнд олзлогдогсдыг “туршилтын туулай” болгож хувиргасан түүний гэсгээлт их гэм нүглийг энд ярьж байна. Гэтэл сартаваах Лениний “улаан таван хошуу” бэлгэдлийн дор, 1920-1932 оны орост, Кобогийн удирдпагаар “ухаант хүн ба адгуусан амьтан” хоёрын дундаас хагас хүн, хагас амьтан буюу чухамхүү “босоо ороолон”-г гаргаж авах ёстой жинхэнэ “шулмын” бурангуй сорилт туршилтуудыг олноор хийж байв. Энэ тухай баримтат нэвтрүүлэг ч бий. Бүр Лениндээ тэд сармагчны засаа суулгаад бүтэлгүйтсэн тухай хүртэл үг яриа гарсан гээд бодогтун. Эдгээрийг, яавч их Оросын ард түмний тусын тулд “тэдний гени мутац, үүлдэр угсааг сайжруулах чиг зорилготой байсан” гэж нотлох үндэсгүй юм.

Улаан таван хошуут халхавчийн дор жинхэнэ гай гамшиг нуугдаж байлаа. Хүйтэн дайны харгалдаант үед, хожим тарж бутарсан Зөвлөлт Оросыг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган “Босоо ороолонгийн эзэнт гүрэн” гэж цоллосон. Яг үнэндээ бол Рона “артист” үнэнийг хэлсэн, тэр хэнийг ч гүтгээгүй юм. 1945 оны Нюренбергийн шүүх дээр “Миний баруун талд Иосиф Сталиныг, зүүн талд Уинстон Черчиллийг суулгаад биднийг хамтад нь ялласан нөхцөлд би сая “цуст алуурч”-ийн эгнээнд орсноо хүлээнэ зөвшөөрнө. Өөрөөр бол хэзээ ч үгүй” гэсэн рейхсминистр Герман Вильгелм Герингийн алдарт өчил ч нацизмын мөн чанар "хас"-даа байгаагүйг хэлээд өгнө.

No comments:

Post a Comment