Би Монгол хүн. Гэхдээ монголчуудыгаа хархаар заримд нь үнэхээр дургүй хүрэх юмаа. Монгол хүн гэж бахархаад Чингисийн удам гэж худлаа цээжээ дэлдмээргүй байна. Харин Монгол хүн гэж бахархаад жинхэнэ монгол сэтгэхүйгээрээ үлдмээр санагдахын.
Би зүгээр бардамнамааргүй байна. Монгол хүн юм бол би ээж аавыгаа хүндэлж үгийг нь дагаж амьдрах хэрэгтэй биш үү, монгол хүн юм бол монгол бичгээрээн бичиж уншдаг байх хэрэгтэй биш үү, монгол хүн юм бол монгол хэлээрээ ярьж амнаасаа ерөөлийг гаргах хэрэгтэй биш үү, ........
Гэтэл өнөөгийн монголчууд маань харахаар, ярихаар арай л биш юмаа.
Муухай Монгол... Өөрөө хогоо хаячихаад хотын даргааа гэнэ, өөрөө нус шүлсээ хаяачихаад гудамж муухай байна гэнэ, өөрсдөө гадаа шээж баачихаад хот маань өмхий байна гэнэ, өөрөө хараалын үг урсгачихаад монгол эмс муухай байна гэнэ.Ингээд бичээд байвал зөндөө л юм байна.
Хаашаа л харна эр эм нь мэдэгдэхээ байсан эрчүүд, хаашаа л харна амандаа тамхи зуусан шар шүдтэй охид, хаана ч явсан амнаасаа аймшгийн хараал урсгасан хүмүүс....
Үнэхээр дотор муухайрч байна.
No comments:
Post a Comment