Амьдрал үргэлжилсээр... Гэвч амьдралаар
бүтээгддэг баримтат киноны сувдан хэлхээ хэдийнэ тасарчээ. Монгол кино нэгтгэл
Засгийн газрын тогтоолын дагуу сар тутам 30 минутын “Түүхийн хүрд” кино
мэдээлэл бэлтгэдэг ч үүний ихэнх нь УИХ болон Засгийн газрын хуралдаанд
зориулагддаг.
Тэгэхээр баримтат киноны өөр нэгэн төрөл болох
кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний бүтээлийн
тухай ярих ч хэрэггүй. Мэдээж “Оскар”-т нэр дэвшсэн “Ингэн нулимс”, Тайванийн
олон улсын кино наадмын “Азийн хараа” гран при шагнал хүртсэн “Хүсэл шунал”,
Хонконгийн урлагийн төвөөс зохион байгуулдаг Бие даасан богино хэмжээний киноны
наадмаас тусгай шагнал хүртсэн “Зуд. Хүйтэн симфони” зэрэг баримтат киногоор
бахархалгүй яах вэ. Гэхдээ аав, хүү найруулагчийн амьдрал, бяцхан хүүгийн түүх,
ботгоо голсон ингэний тухай баримтат кино бүтээгээд олон улсын наадмын шагнал
хүртэхдээ бус, хойч үедээ зориулсан Монголынх гэх түүх, ёс заншлийг таниулж
үлдээх нь чухал.
Телевизээр дээхнэ үеийн үйлдвэр, завод, нэгдлийн
тухай өгүүлсэн баримтат кино гарахад нь би шохоорхон үзэх дуртай. Цаг хугацааг
ухрааж, түүхээр аялах боломж олгодог учраас тэр.
Үргэлжлэл бий......
No comments:
Post a Comment