Wednesday, March 14, 2012

Wonderful

"Amazing Grace" буюу манайхан "Гайхамшигт хайр" гэж орчуулан дуулж буй энэ дуу дэлхий нийтэд өөрчлөлт бас гайхамшиг авчирсан гэж үздэг. энэ дууг би анх Христийн сүмд очоод заалгаж байсан. Тэгээд дараа нь энэ дууны түүхийн талаар олж мэдээд үнэхээр биширсэн. гайхалтай гэж хэлэхэд ч багадахаар тийм дуу байсан . Энэ дууг үе үеийн олон алдартай хүмүүс бүгд дуулж байсан. Бас Христийн бүх сүмүүд мэдээж дуулдаг. Эхлээд сонсоод үз дараа нь түүхийг нь өгүүлье.



Энэхүү дууны үгийг бичигч Жон Ньютон англи эр 1725 оны 7 сарын 24нд төржээ. 11 настайдаа аавыгаа дагаж далайд гарч далайчин болжээ. Тэдний усан онгоц нь боолуудыг тээвэрлэдэг байж.Хичнээн  том онгоц хэдий ч боолуудыг зогсоогоор нь  эргэх зай ч байхгүй тийм ихээр тээвэрлэдэг байжээ.Ингэж далайгаар явахдаа Ньютон их харгис хэрцгий болж хүн гэдэг утгаа бараг алдсан гэдэг. 1748 оны 5 сарын 10 ны тэр нэгэн өдрөөс хойш түүний амьдрал асар ихээр өөрчлөгдсөн байна. Ньютон багадаа эхээсээ хагацал үзэж байсан ч тээвэрлэж зөөдөг боолууддаа харигс хатуу ханддаг нэгэн байсан. Түүний ээж нь Христэд итгэгч байсан ч Ньютон ээжийгээ дуурайгаагүй аж. 1750 онд Ньютон эхнэртэй болсны дараахан маш хүндээр өвдөж, үхэхийн даваан дээр Бурханаас залбирч орноосоо өндийжээ. Яг тэр үед буюу үхлүүт хэвтэж байхдаа энэ дууны үгийг бичсэн гэдэг.Хамгийн харгис хатуу гэгдэж байсан Ньютон бурханы нигүүлслээр хамгийн энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй болж өөрчлөгдсөн юм байна.
Энэ дууг анх сонсоход нээх мэдрэгдээд байх юмгүй. Харин олн дахин сонсох тусам чин сэтгэлээсээ дуулах бүрт сэтгэлийн гүнд нэвтрэн ордог. Тийм болхоор л Гайхалтай дуу.

No comments:

Post a Comment