Friday, March 16, 2012
Ганцаардал
" Ганцаардал гэдэг чинь сэтгэл дотор болж байгаа асуудлаа хүн өөрөө шийдэх боломжгүй болсныг хэлж байгаа юм" гэж нэгэн сэтгэл зүйч хэлсэн байна л даа.
надад ганцаардал гэдэг зүйл нь байна уу? гэж өөрөөсөө асууж үзлээ, хайж үзлээ. Байх нь байна.
Гэхдээ надад тийм аймар санагдахгүй байгаан. Яагаад гэдгийг би өөрөө ч мэдэхгүй. Би ганцаараа байх дуртай. Хэнтэй ч юу ч яримааргүй үе олон тохиолддог. Тэр нь надад таалагддаг.Хэн нэгэнтэй яримаар үе байдаг ч хэнд ч юу ч хэлмээргүй болчихдог. Зүгээр л дотор хүнтэйгээ ярьж сайхан аялгуу сонсож нүдээ анин мөрөөдөөд хэвтчихвэл дэндүү жаргалтай ч юм шиг болчихно. Ингэж бодхоор заримдаа би өөрийгөө сайн ойлгож чаддаггүй. Бусад хүмүүс ч бүр ойлгохгүй шүүмжилдэг.
Гацаардал гэдэг хүн бүрт янз бүрийн сэтгэл төрүүлдэг ч надад бол тийм аймар санагдаггүй. Ганцаардах үедээ би хэн нэгнийг хайдаггүй би дотор хүнтэйгээ ярина, ганцаардах үедээ би ном уншиж зохиолын баатар болно.
Ингэж бодхоор надад ганцаардалтохиолддог. Тохиолдохдоо байнга л надтай хамт байдаг. Гэхдээ би ганцаардлыг зөв ашигладаг гэж боддог шд.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment