Оросын алдарт продюссер Константин Эрнестын удирдлаган дор "Школа" буюу "Сургууль" хэмээх 69 ангит сериал хийснээрээ өдгөө олны анхааралд өртөөд буй найруулагч бүсгүй 1984 оны 3 сарын 1 нд мэндэлжээ. Германика гэдэг нь түүний овог. Москвад кино найруулагчаар төгссөн тэрээр одоо Оросын МТВ-д найруулагч хийдэг нэгэн. Валери 19 настайгаасаа кино найруулж эхэлсэн бөгөөд түүний 2007 онд хийсэн "Инфантагийн төрсөн өдөр" кино нь кинотавр фестивальд шалгарч байжээ. харин "Бүгд үхнэ. Ганц би үлдэнэ" кино нь "НИКА" шагналыг авч байжээ.
"Школа" хэмээх сериал нь тус бүрдээ кино болхоор хийгдсэн ч өнөөгийн боловсролын систем,ёс суртахууны доройтол ер нь л Оросын өнөөгийн дүр төрхийг ил болгож, шалдлан үзүүлснээрээ олныг гайхалд автуулсан бүтээл болжээ.
"Сургууль" кино ОРТ сувгаар гарсны дараа Валери Гай нэлээдгүй хэл аманд орсон гэдэг. Энэхүү киног үзсэн Оросын Либерал ардчилсан намын дарга В.Жириновский Төрийн Дум дээр хэлсэн үгэндээ "Бид өнөөдрийн Оросын Думын тухай яг энэ "Сургууль" шиг кино л хийлгэх хэрэгтэй" хэмээн мэдэгдсний дараах нь тус киног цаашид нийтэд үзүүлэхийг хориглосон шийдвэр Думаас гарч, тэр үедээ нилээд шуугиан тарьсан байна. үүнд дургүйцсэн Валери Гай "Би та нарын үнэн нүүр царайг чинь харуулсан. Миний кинонууд нэг бүрдээ бие дааан шиг хийгдсэн олон ангит кино. Хэн ингэж үнэнийг хэлсэн юм бэ?" хэмээн цухалдаж, гомдсондоо амиа хорлохыг завдаж, эмийн тун хэтрүүүлэн хэрэглэй байсан удаатай.
No comments:
Post a Comment