Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай амьдралын сүүлд харамсахгүйн тулд амьдрал ажилдаа амжилт гаргаж үр бүтээлтэй амьдрахын тулд цагтай уралдаж нарийн хуваарь гаргавар болохгүй юм гэж байхгүй ш дээ. нэг иймэрхүү зүйлийг өөртөө мөрдлөг болгоод үзээрэй. Илүүдэхгүй шүү.
- Хийх зүйлсээ өглөө цаасан дээр төлөвлөдөг
- Хуваариа гаргахдаа чухал байдлыг харгалзан үздэг
- Тулгарч болох асуудлыг ухаарч, тэдгээрт зориулан хуваарьтаа цаг гаргадаг
- Ном болон зайлшгүй чухал биш захидлуудыг гүйлгэж хардаг
- Тэмдэглэл хийх болон санаануудаа бичихийн тулд 3*5 хэмжээтэй тэмдэглэлийн дэвтэр авч явдаг
- Эцсийн хугацааг тогтоодог
- Эхэнд хийгдсэн байх зүйлсийг эхэнд хийдэг
- Нэг юм хийхдээ түүнийгээ л анхаардаг
- Цагаа 3-5 минут түрүүлсэн байхаар тохируулдаг
- Боломжтой бол бичиг цаас бүр дээр нэг л удаа зоодог
- Захиануудын хариуг тэр захиан дээрээ бичдэг
- Эцсийн хугацаандаа амжуулдаг
- Заавар, шаардлага, гомдлыг анхааралтай сонсдог
- Ажил хуваарилахдаа тодорхой заавар өгдөг
- Байнга ажил хуваарилдаг
- эрх мэдлий дагуу хуваарилдаг
- Уулзалт хурлыг цөөлдөг
- Эхэлсэн ажил бүрээ дуусгадаг
- Хангалттай амардаг
- Өглөө бүр 15-20 тинут дасгал хийдэг
- Ширээн дээрхээ цэвэрхэн цэгцтэй байлгадаг
- Бүх юмаа байр байранд тавьсан байдаг
- ажлын хамгийн чухал зүйлийг ширээнийхээ голд тавьдаг
- Хаяж болох бүхнийг хаядаг
- Машин жолоодож байхдаа хөгжим сонсдог
- Бусдын авъяас чадварыг үнэлж ажилдаа дайчилдаг
- Өдөр тутмын хуваарьтаа чөлөөт цагийг тусгадаг
- Гадуур явах ажлаа төлөвлөдөг
Харин та ямар зарчим барьдаг вэ?
Za barag l hiichdiin bnaa ;P
ReplyDelete