Friday, March 16, 2012
Охиндоо бичсэн захидал
-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн байна гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна. Энд цаг агаар их сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө 2-хон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гаригт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юмаа., жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү.
Авсан хойноо буцаагаад хадчихаарай, халаасанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор ньбараг 100-гаад хүн байдаг. Яагаад гэвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ. Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. Аа тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мэртчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан. Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь.
Labels:
тэмдэглэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment