Friday, March 16, 2012

Боловсрол бус сэтгэлгээ таныг баяжуулна


  1. ДУРТАЙ АЖЛАА ХИЙ                                                                                                        Ажлаа сайх хийх ганцхан арга бол түүндээ дуртай байж, өөрийгөө тэр чигээр нь зориулах юм.
  2. БУСАДТАЙ АДИЛ БАЙЖ БОЛОХГҮЙ                                                                              Стандарт бус сэтгэ. Тэнгисийн цэрэг байснаас далайн дээрэмчин байсан нь дээр.
  3. ТА ЮУ Ч ХИЙСЭН БУСДААС БҮХНИЙГ ИЛҮҮ САЙН ХИЙХИЙГ ХИЧЭЭ.                 Амжилт араасаа амжилт дагуулдаг. Иймээс бүх зүйлд дээд түвшинд байхыг эрмэлз. Зөвхөн төгс төгөлдөрийн төлөө тэмүүлдэг хүмүүсийг нл ажилд хөлсөлж ав. ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙ.                                                                                                       Ажилдаа ирмэгцээ өдөр бүр өөрийн болон компанийнхаа хүчтэй болон сул талуудыг жагсааж бич.
  4. АВХААЛЖТАЙ БАЙ.                                                                                                              Илүү том үсрэх боломж эрж хай. Хурдтай, шийдмэг үйлдэл хийх шинэ санаа оноог тогтмол илэрхийл. 
  5. ХАМГИЙН БАГААС ЭХЭЛ, ГЭХДЭЭ АГУУ ЗҮЙЛИЙГ МӨРӨӨД.                                Нэгэн зэрэг хэт олон ажлыг бүү хий. Эхлээд энгийн зүйлсээс эхэл, тэгэд илүү хүнд, төвөгтэй ажилд шилж.
  6. ЗАХ ЗЭЭЛД ТЭРГҮҮЛЭГЧ БАЙХЫГ ЭРМЭЛЗ.                                                                    Та юу ч хийсэн танд хамгийн тэргүүний, шилдэг технологи байх ёстой. Хэн ч түүнийг ашигладаггүй байсан ч ялгаагүй. Та анхдагч байж, тэр технологийг салбарийнхаа стандарт болгох ёстой.
  7. ҮР ДҮНД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ.                                                                            Яагаад гэвэл хүмүүс таныг ажлын үр дүнгээр чинь дүгнэнэ. Чанарын үлгэр жишээ болохыг хичээ.
  8. ЯНЗ БҮРИЙН ЭХ СУРВАЛЖААС ЭРГЭХ ХОЛБООГ АВАХЫГ ХИЧЭЭ.                       Хүн бүр танд ямар нэг ашигтай зүйл хэлнэ. Таны бүтээгдэхүүнийг ашигладаг хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлж, юуны өмнө тэднийг сонс.
  9. ИННОВАЦИЙГ АШИГЛА.                                                                                                   Чухам энэ л лидерүүдийг араас дагагчдаас ялгадаг. өөрийн цаг завын 50 хувийг шинэ бүтээгдэхүүн бүтээхэд зарцуул. гэхдээ хэт олон инновацид дарагдахгүйн тулд 1000 санаанд үгүй гэж хэлээд нэгийг сонго.
  10. БҮТЭЛГҮЙТЛЭЭС СУРГАМЖ АВ.                                                                               Заримдаа инноваци хийгээд алдах нь бий. Алдаагаа хурдан хүлээн зөвшөөрч, мухардмал байдалд орсон бол хүчин чармайлтаа өөр зүйлд чиглүүл.
  11. ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦ.                                                                                                     Мэдэх ёстой "бас нэгэн зүйл" заавал байда. Нэг хүний гаргасан шинэ санааг бусдынхтай "огтлолцуулж"занш. хэрэв ажил хэгийн түнш тань таалагдахгүй бол түүнийг хайрлаж сур.

No comments:

Post a Comment