“Октябрийн
аугаа их хувьсгал мандтугай!” ийм уриа хашхираад өнгийн бөмбөлөг хөөргөж,
“Капитализм сөнөтүгэй!” мэтийн уриа лоозон барьчихсан, чанга яригчаар “МАХН
мандтугай” гэж хэлэхээр дагаж “тугай” гэж орилсон аав, ээж нар хүүхдээ
дагуулан Сүх жанжны талбай дээр жагсдаг байсан цаг саяхан. Ийм юм байсан гэхэд
одоогийн залуус итгэж ядан юун хувьсгал, юун тэнэг юм яриад байгаа юм бэ гэх.
Гэтэл энэ “тэнэг юм” нь хорьдугаар зууны түүхийг үндсээр нь өөрчилж, олон олон
улс,олон зуун сая хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн билээ.
Цус, төмөр хоёроор бичигдсэн хорьдугаар зууны их найдлага, их аймшгаар дүүрэн нэгэн үйл явдлын 95 жилийн ой маргааш болох гэж байна.
Дэлхийн нэгдүгээр дайнд эзэнт гүрэн доройтсоныг далимдуулж, эрх мэдлийн төлөө яахаа ч буцахгүй болсон большевик намын гүйцэтгэсэн төрийн эргэлт дэлхийн түүхийг ингэтэл өөрчлөх юм гэж хэний санаанд орох билээ. Большевикууд “Хамаг баялгийг бүтээгч ажилчин, тариачид яагаад хамгийн ядуу зүдүү амьдарч, амьдралдаа талх ч зүсч үзээгүй банк, үйлдвэрийн эзэд яагаад хамаг бүхнийг эдэлж хэрэглэн баяжиж байна вэ? Эд баялгийг бүгдэд тараая! Эрх тэгш, эрх чөлөөтэй амьдаръя! Хөрөнгөтнүүдийн дарлалаас ангижирцгаая! Бүх нийтээр ямар ч асуудлыг зөвлөлдөн шийдэх Зөвлөлийн засагт бүх эрх мэдлийг өгье. Ардчилал!” гэх мэт гоё уриатай. Эд баялгийн тэгш бус хувиарлалт байгааг хэлсэн хэлээгүй харж байсан харанхуй олонхийн цөс нь хөөрч большевикуудыг дэмжсэн. Хөрөнгөтнүүдийг толгой дараалан буудаад, бүх хөрөнгө мөнгийг ажилчин, тариачдын тоонд тэгш хуваагаад тараачихвал бүх юм “окэй” болно гэж бодож. Большевикууд харин зөөлөн үлээхэд уначихгүй хэмжээнд хүртэл хөл дээрээ тогтмогцоо уриалж байснаасаа тэс өөр бодлого явуулж эхэлсэн юм. Тэд юун түрүүнд намыг нь эсэргүүцсэн хүн болгоныг хувсгалын эсэргүү гэж буудан хороох, эрүүл саруулаар сэтгэн бодох, шүүн тунгаах чадвартай нийгмийн давхарга буюу сэхээтнүүдийг хомроглон устгах, хавчих бодлого явуулж эхэлсэн билээ. Нам нь төрийн нэрийг барьж бүх эд баялгийг гартаа оруулаад, ард түмнийхээ хөдөлмөрийг сорж эхэлсэн юм. Үр дүнд нь Зөвлөлт улс бий болсон.
Зөвлөлт нь цөөн их хэдэн гүрний колончлол, дарангуйллаас чөлөөлөгдөхийг мөрөөдөж байсан улс болгон руу өөрийн төлөөлөгчдийг илгээж, тусгаар тогтнолоо олоход нь туслана гээл коммунист нам байгуулж өгөх замаар хүрээгээ тэлэв. Ийм замаар Хятадын, Өвөрмонголын, Вьетнамын, Мексикийн гээд коммунист намууд энд тэнд байгуулагдсаар дэлхий дээр коммунист намгүй улс бараг үгүй болох шахсан. Тэдний ард байсан Зөвлөлтийн коммунист намд аль орны Үндэсний эрх чөлөө биш зөвхөн өөрийн намын нөлөөг л дэлхий даяар түгээх хүсэл байсныг ухаалаг хүмүүс олж харан, сэрэмжлүүлж байсан нь ойлгомжтой. Гэтэл сэрэмжлүүлэг нь хөрөнгөтнүүдийн мөнгө, дэмжлэгийг авч, бяраа аваад хазайснаар коммунизмаар ард олныг сүрдүүлсэн фашизм гэгч долоон дор үзэгдэл бий болсон. Харин хөрөнгөтнүүд хоёр мангас хоорондоо байлдаад хэн ялсныг нь бид ялна гэж харж суусаар Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэвэл том хэтрүүлэг болохгүй.
Энэ бол нийгэм эрх тэгш бус, эд баялгийн хувиарлалт шударга бус, баян ядуугийн ялгаа дэндүү хэтэрсэн нөхцөлд гоё уриа, уран үг, их амлалтаар засгийн эрхийг аваад, авсан даруйдаа амлалтаа чадварлагаар мартдаг төрийн төлөөх улайрсан тэмцэл хэрээс хэтрэхээр юунд хүргэдгийн тод жишээ. Юунд хүргэсэн бэ гэвэл олон орон Зөвлөлт нэртэй шинэ их гүрний колони болж, хэдэн зуун сая хүн амиа алдаж, түүхийн урсгал чигээ өөрчилсөн.
Гэхдээ юм болгон хоёр талтай. Октябрийн хувьсгалын нөлөөгөөр колони орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэй өрнөсөн. Үр дүнд нь зарим улс асар их үнээр ч гэлээ эрх чөлөөгөө олсон. Нэг жишээ нь Монгол.
Ядуу дорд дийлэнх олонхидоо юу ч өгөлгүй хэт дээрэлхээд, харанхуй бүдүүлэг байлгаад байвал яваандаа утга учиргүй аллага, сүйрэл дагуулсан хувьсгал гардгийг баян цатгалан цөөнх ойлгосон. Ойлгоод ажилладаг цагийг багасгаж, бага ч гэлээ нийгмийн халамж өгч, улс орны удирдлагад өчүүхэн ч гэлээ оролцуулдаг, соён гэгээрэхийг нь дэмждэг болсон.
Энэ мэтээр Октябрийн хувьсгалын дэлхий дахинаа үзүүлсэн нөлөө асар их болохоор мартах гэж яарах хэрэггүй л байх. Харин ч эсрэгээр бүр нарийн судлаж ийм гамшигт үйл явдал хэрхэн дахин гаргуулахгүй байх вэ гэдэг талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй биз.