Sunday, March 18, 2012

Би цэрэгт явмаар байна.


80-д оны дундуур төрсөн ч болоосой. Тэгвэл би заавал цэрэгт явах байсан. Намайг бага байхад эмэгтэй хүн цэрэгт татагддаггүй байсын. Гэхдээ ягаад ч юм би цэрэгт л явмаар санагдаад байдагсан.


Saturday, March 17, 2012

ВАЛЕРИ ГАЙ ГЕРМАНИКА

        Оросын алдарт продюссер  Константин Эрнестын удирдлаган дор "Школа" буюу "Сургууль" хэмээх 69 ангит сериал хийснээрээ өдгөө олны анхааралд өртөөд буй найруулагч бүсгүй 1984 оны 3 сарын 1 нд мэндэлжээ. Германика гэдэг нь түүний овог. Москвад кино найруулагчаар төгссөн тэрээр одоо Оросын МТВ-д найруулагч хийдэг нэгэн. Валери 19 настайгаасаа кино найруулж эхэлсэн бөгөөд түүний 2007 онд хийсэн "Инфантагийн төрсөн өдөр" кино нь кинотавр фестивальд шалгарч байжээ. харин "Бүгд үхнэ. Ганц би үлдэнэ" кино нь "НИКА" шагналыг авч байжээ.
"Школа" хэмээх сериал нь тус бүрдээ кино болхоор хийгдсэн ч өнөөгийн боловсролын систем,ёс суртахууны доройтол ер нь л Оросын өнөөгийн дүр төрхийг ил болгож, шалдлан үзүүлснээрээ олныг гайхалд автуулсан бүтээл болжээ.

Friday, March 16, 2012

Дэлхийн шилдэг дуу


Жорж Фрэдрик Ханделсийн хамгийн шилдэг бүтээл болох "Messiah" хэмээх дууг сонсоод үзээрэй. ГАЙХАМШИГТАЙ.
 
                                     

Охиндоо бичсэн захидал



-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн байна гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна. Энд цаг агаар их сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө 2-хон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гаригт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юмаа., жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү.

Боловсрол бус сэтгэлгээ таныг баяжуулна


  1. ДУРТАЙ АЖЛАА ХИЙ                                                                                                        Ажлаа сайх хийх ганцхан арга бол түүндээ дуртай байж, өөрийгөө тэр чигээр нь зориулах юм.
  2. БУСАДТАЙ АДИЛ БАЙЖ БОЛОХГҮЙ                                                                              Стандарт бус сэтгэ. Тэнгисийн цэрэг байснаас далайн дээрэмчин байсан нь дээр.
  3. ТА ЮУ Ч ХИЙСЭН БУСДААС БҮХНИЙГ ИЛҮҮ САЙН ХИЙХИЙГ ХИЧЭЭ.                 Амжилт араасаа амжилт дагуулдаг. Иймээс бүх зүйлд дээд түвшинд байхыг эрмэлз. Зөвхөн төгс төгөлдөрийн төлөө тэмүүлдэг хүмүүсийг нл ажилд хөлсөлж ав.

Ганцаардал


" Ганцаардал гэдэг чинь сэтгэл дотор болж байгаа асуудлаа хүн өөрөө шийдэх боломжгүй болсныг хэлж байгаа юм" гэж нэгэн сэтгэл зүйч хэлсэн байна л даа.
надад ганцаардал гэдэг зүйл нь байна уу? гэж өөрөөсөө асууж үзлээ, хайж үзлээ. Байх нь байна.

Цагийг аврагчид

Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай амьдралын сүүлд харамсахгүйн тулд амьдрал ажилдаа амжилт гаргаж үр бүтээлтэй амьдрахын тулд цагтай уралдаж нарийн хуваарь гаргавар болохгүй юм гэж байхгүй ш дээ. нэг иймэрхүү зүйлийг өөртөө мөрдлөг болгоод үзээрэй. Илүүдэхгүй шүү.
  • Хийх зүйлсээ өглөө цаасан дээр төлөвлөдөг
  • Хуваариа  гаргахдаа чухал байдлыг харгалзан үздэг
  • Тулгарч болох асуудлыг ухаарч, тэдгээрт зориулан хуваарьтаа цаг гаргадаг
  • Ном болон зайлшгүй чухал биш захидлуудыг гүйлгэж хардаг
  • Тэмдэглэл хийх болон санаануудаа бичихийн тулд 3*5 хэмжээтэй тэмдэглэлийн дэвтэр авч явдаг