Showing posts with label тэмдэглэл. Show all posts
Showing posts with label тэмдэглэл. Show all posts

Friday, March 16, 2012

Охиндоо бичсэн захидал



-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн байна гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна. Энд цаг агаар их сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө 2-хон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гаригт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юмаа., жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү.

Wednesday, January 18, 2012

Хүнтэй суухаа мартчихсан явж байна шд

Оны эхний өдөр манай гэр олон хүн цугласан хүүхдийн дуу шуугиан цуурайтсан сайхан л байлаа.
Манай эгч нар намайг хараад л байхын. Нүүр аман дээр юм наалдсан юм болов уу гэж толинд харж үзлээ, зүгээр л байна. Үс арзайгаагүй гайгүй л байна.
намайг дуудаж байнаа.
Яасын бол гэж гайхаад очлоо. "Яанааа, чи одоо хүнтэй суухгүй юм уу?" гэж асууж байхын.
Тэхээр нь би "Яанаа, нээрээ хүнтэй суухаа мартчихсан явж байна шд" гэсэн чинь манай эгч нар надад санаа зовсон уу яасан "ганц бие гайгүй залуу байгаа , танилцах уу?"гэхэд нь би сандраад "за яахын бэ, надад нэг нуууц хүн байгаа" гээд хэлчихдэг байна шд.