Showing posts with label Кино. Show all posts
Showing posts with label Кино. Show all posts

Saturday, March 17, 2012

ВАЛЕРИ ГАЙ ГЕРМАНИКА

        Оросын алдарт продюссер  Константин Эрнестын удирдлаган дор "Школа" буюу "Сургууль" хэмээх 69 ангит сериал хийснээрээ өдгөө олны анхааралд өртөөд буй найруулагч бүсгүй 1984 оны 3 сарын 1 нд мэндэлжээ. Германика гэдэг нь түүний овог. Москвад кино найруулагчаар төгссөн тэрээр одоо Оросын МТВ-д найруулагч хийдэг нэгэн. Валери 19 настайгаасаа кино найруулж эхэлсэн бөгөөд түүний 2007 онд хийсэн "Инфантагийн төрсөн өдөр" кино нь кинотавр фестивальд шалгарч байжээ. харин "Бүгд үхнэ. Ганц би үлдэнэ" кино нь "НИКА" шагналыг авч байжээ.
"Школа" хэмээх сериал нь тус бүрдээ кино болхоор хийгдсэн ч өнөөгийн боловсролын систем,ёс суртахууны доройтол ер нь л Оросын өнөөгийн дүр төрхийг ил болгож, шалдлан үзүүлснээрээ олныг гайхалд автуулсан бүтээл болжээ.