Оллоо ТВ-р дурсамжит киноны сар болж байгаан байна. Тэгээд өчигдөр 1980-д оны сүүл хавьцаа Энэтхэг кинонууд ид моодонд орж охидууд Jimmy гэдэг гол дүрийн залууд чинь ухаангүй дурлаж байсан үе.
Манай байрны нэг охин хаанаас ч юм зурийг нь угаалгаад авчихсан ёстой л нэг кинон дээр нь гардаг шиг зургийг нь дэрэн доороо хийж унтдаг гэж ярьж билээ.
нээрээ ч анх удаа энэтхэг хүн гэдэг чинь ийм хөөрхөн нүд хөмсөг болсон хүмүүс байдаг юм байна гэдгийг чинь харж байлаа шүү дээ.
Харин киног нь дахиж үзэхэд ёстой нэг "элгээ хөштөл" инээнэ гэдэг зүйл л боох шив. Бүжиглэж, жүжиглэж байгааг нь хараад одоогоор бол инээдмийн кино л гэсэн үг байж. Бүжиг нь яг гимнастик шиг байжээ. Гэхдээ л энэ дууг нь сонсохоор тэр үеийн бүх зүйл гоё байжээ гэж санагддаг..
No comments:
Post a Comment