Амай "Гайхамшигт ертөнц" "Амьдрал сайхан шүү" гэдэг 2 номыг найз маань авч өглөө. Унших юмсан гэж их боддог байсан. Нэрнээс нь эхлээд л сонирхолтой санагдаж байлаа.
Хэдхэн хоногийн дотор 2 номыг уншиж дуусаад сэтгэл их гоё болсон Нүд, оюун ухаанаараа уншиж байгаа ч сэтгэл маань альхэдийн Амайтай хамт аялж байсан.
Үнэндээ энэ номыг уншихад танин мэдэхүйн их хөрөнгө оруулалт шиг санагдсан.
Бас аавын минь хэлж байсан үгнүүд санагдаж билээ. 1980-д оны сүүл хавиар шиг санагдаж байна. ардчилалын уур амьсгал арай л ороогүй байх үед би түүхийн хичээлээ уншаад сууж байхад аав минь миний номыг хараад их л дургүйцсэн янзтай "хм манай түүхийн сурах бичгүүд ч дээ, дандаа худлаа юм бичсэн. Хэзээдээ Сүхбаатар Ленинтэй уулзсын. Ийм юмыг хүүхдүүдэд заах гэж дээ" гэж хэлж байсан. Бас нэг удаа "Манай Монголчууд ер нь зовлон гэж юу байдгийг яс махандаа шингэтэл үзсэн ард түмэн биш шүү дээ, жинхэнэ дайны зовлон гэдгийг чинь Оросууд л үзэж байсан. Монгол бол жаргаж байгаа хүмүүс" гэж хэлж байсныг санасан. Энэ номыг уншиж байхад нээрээ бидэнд ийм хэмжээний зовлон гарч байсныг би лав амьдарч байх хугацаандаа харж, амсаж байгаагүйн байна.
"Яаж Африкт төрчихөөгүйн бэ. Бурхан минь танд баярлалаа" гэж дуу алдаж байсан шүү.
Амайгийн энэ номны бас нэг онцлог нь блогт нь үлдээсэн сэтгэгдлүүдийг оруулсан нь сайхан санагдсан. Зарим тэр шүүмжилж буруутгаж байсан хүмүүс өөрсдөө харин ингэж явсан бол яах байсан болоо гэж бодогдож байна лээ шүү.
Уншиж амжаагүй нэгэн нь заавал авч уншаарай. Номын санд чинь байх л ёстой ном шүү гэж хэлмээр санагдлаа.
No comments:
Post a Comment