Wednesday, November 30, 2011
Ааваа дурсана
Хурд хамтлагийн дуулдаг аавын тухай дуунд би дуртай. Тэгээд яагаад ч юм аавынхаа тухай нэг дурсмаар санагдчихлаа.
Аав минь гэртээ бараг байдаггүй байсан. "СОЦ" нийгмийн үед орчуулагч нар гэж яасан ч их хөдөө гадаа явдаг байсын. Хөдөө явж ирэх болгондоо надад сонин сонин чулуу авчирч өгдөг байж билээ. Аав минь гэртээ ирэхээрээ гэрт шинэ юм нэмэгдэж үү гэсэн шиг хамаг юмаа онгичиж гардагсан. Яг хүүхэд шиг.
Аав мниь надад үлдээсэн хамгийн үнэтэй зүйл нь ном. 80-аад оны дундуур би ч жаахан байж аавынхаа уншдаг хомнуудын заримыг нь ойлгох гэж ядна. Хоол идэж байхдаа ч жорлонд байхдаа ч хэдэн цагаар ном шагайх аавыгаа хараад би дуурайдаг байж билээ. Аав ямар хөдөлгөөн хийнэ яг дуурайна. Жил ирэх тусам аав минь намайг номонд дуртай болгож байсаан. Уншиж байгаа номныхоо үйл явдлыг ярьж байгаад хамгийн гол сонирхол татах хэсэг дээр нь зогсчихнов Би ярихыг нь хүлээсээр... Гэнэт "цаашаа яаж өрнөдгийг өөрөө унш" гэдэгсэн. Ингэсээр байгаад аав минь намайг номонд дуртай болгосон доо.
Оюутан болоход минь аав өөрийн нандин гэсэн номнуудаа надад өгч билээ. Үүнээс илүү том бэлэг гэж байхгүй шүү дээ. Миний сонгосон мэргэжлийг хамгийн гоё гэж үнэлнэ. Тэгээд ширээнийхээ 2 талд суучихаад дэлхийн өнцөг булан бүрийн түүхээс ярина, монголын түүх, ном, алдартай хүмүүсийн тухай, киноны тухай гээд ярих сэдэв бид 2т их байсан. Аавд минь мэдэхгүй зүйл гэж байхгүй. Ямар ч юм асууна бүгдэд нь хариулна.
Аав минь нэг хар дэвтэр дээр юм бичээд л байдаг байсан. Хожим энэ дэлхийгээс явсан хойно нь тэр дэвтрийг нь уншиж үзлээ.... Дуулсныг хураавал эрдэм гэдэг дээ. Сонирхолтой мэдэхгүй бяцхан түүх тэр дэвтэр дотор бий.
ааваа дурсаж байна. аавтайгаа нэг өдөр ч гэсэн ярьж суумаар санагддаг.
Labels:
дурсахуй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment