1. АНУ-ЫН КОНГРЕССИЙН НОМЫН САН
АНУлсын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУын ерөнхийлөгч Жон Адамс баталжээ. 1800 онд батлагдсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа. Энэхүү номын санд орох иргэдийн тоо хязгаартай байсан бөгөөд АНУын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимын гишүүд, Төлөөлөгчдийн танхимын гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэнй дайны үед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаар АНУын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч хүчин төгөлдөр байдаг аж.
Өнөөдөр АНУ-ын Конгрессыийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогдж байна. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.
2. ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
Азийн хамгийн алдартай, хамгийн том номын сан болох Хятадын үндэсний номын сан нь дэлхийд 2т бичигддэг. Тус номын санд 28,980,777 ном хэвлэл байдаг ба хятадын түүх, уран зохиолын хамгийн том цуглуулгатай. Хятадын үндэсний номын сан нь 1909 онд анх байгуулагдаж байсан бөгөөд Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрын тохиролцоны үндсэн дээр номын сан байгуулагдаж байжээ. 1912 оны 8 сараас нийтэд үйлчиллдэг болсон байна. 1949 онд БНХАУ байгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байсан бол өнөөдөр Хятадын номын сан жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулж байна.
3.КАНАДЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
Канад улсын номын сан нь орчин үеийн барилгын загвар болон хүрэхэд хялбар байрлалаараа алдартай. 1953 онд байгуулагдсан тус номын сан 26,006,054 номын нөөцтэй.
4.ГЕРМАНЫ ҮНДЭСНИЙ НОМЫН САН
Энэ номын сан төрийн өмчийнх бөгөөд Франкфурт хотод байрладаг. Энд 1990 оноос хойш байрлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 18,500,000 номтой.
5.БРИТАНИ НОМЫН САН
1972 онд Британийн парламент "британийн номын сангийн цагаан хуудас" гэдэг баримт бичгийг баталснаар 1973 онд Британи улсад үндэсний номын сан байгуулагджээ. Энэ баримт бичгийн дагуу Британийн музейн номын сан, зохион бүтээлт, байгалийн шинжлэх ухааны лавлах номын сан, Бостон-Спагийн шинжлэх ухаан техникийн номын сан, Британийн үндэсний ном хадгалах алба зэрэг байгууллагыг нэгтгэн "Британийн номын сан" гэдэг байгууллагын захиргаанд шилжүүлжээ. Британийн үндэсний номын санд Ханс Слоун гэдэг хүний цуглуулга нь номын сангийн анхны фондыг бүрдүүлжээ. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд нас барахын өмнө гэрээслэлдээ байгал орчин, амьтан, ургамал, анагаах ухааны тухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрдөө бэлэглэсэн байна.
Ирланд, Британий нутаг дэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэ номын санд 8 сая ширхэг марк хадгалагдаж байгаа аж.
No comments:
Post a Comment