Tuesday, November 6, 2012
Нацизмын хас
Ялагдсан нацизмын хас тэмдгийг, “ялсан” гэх комминтерны улаан таван хошуутай адилтган, хооронд нь тэнцүүгийн тэмдгээр холбон илэрхийлэх нэг тийм “алгебржуулж” хялбаршуулсан сэтгэхүй посткоммунист нийгэмд бодитой оршин буй нь анзаарагддаг. Энэ нь “будаа" болсон социализм-коммунизмыг бурангуй харгис нацизмын нэгэн адил яллах гэсэн цаагуураа нийгмийн шударга ёсны төлөөх сэдэлтэй учраас бас ч гэж ойлгож болох үзэгдэл юм. Харин, яг «хас тэнцүү таван хошуу» тэнцэтгэлийн тухайд бол, үүнийг буруушааж өчнөөн зүйл ярьж болохоор байдаг. Германы хас тэмдэг “антисемитизмийн хас” гэдгээрээ нэг үндэстний эсрэг чиглэсэн тотал үйлдлийн бэлгэ тэмдэг байж гэж үзье. Ийм өнцгөөс харах ахул, улаан таван хошуу ч аанай л мөн нийт хүн төрөлхтнийг сорчлон бүр аймаглан устгах геноцид санаа зориг бүхий нийгэм төрийн хамгийн харгис тогтолцооны бэлгэдэл болж таардаг. Тэгэхээр, энд зураач таталбарч маягийн хэт хялбаршуулсан тайлбар тэнцэтгэл яавч үнэн мөний талд биш болох нь ойлгомжтой байна. Хаст Г итлер ари үндэстний генийг сайжруулж “дээд төрөлт хүн” (сверх человек) бий болгох чиглэлд шинжлэх ухааны бүхий л дэвшлийг ашигласан, эндээс, ялангуяа анагаах ухаан, геронтологийн салбарт урьд хожид үзэгдээгүй асар их “ашиг” олсон. Дайнд олзлогдогсдыг “туршилтын туулай” болгож хувиргасан түүний гэсгээлт их гэм нүглийг энд ярьж байна. Гэтэл сартаваах Лениний “улаан таван хошуу” бэлгэдлийн дор, 1920-1932 оны орост, Кобогийн удирдпагаар “ухаант хүн ба адгуусан амьтан” хоёрын дундаас хагас хүн, хагас амьтан буюу чухамхүү “босоо ороолон”-г гаргаж авах ёстой жинхэнэ “шулмын” бурангуй сорилт туршилтуудыг олноор хийж байв. Энэ тухай баримтат нэвтрүүлэг ч бий. Бүр Лениндээ тэд сармагчны засаа суулгаад бүтэлгүйтсэн тухай хүртэл үг яриа гарсан гээд бодогтун. Эдгээрийг, яавч их Оросын ард түмний тусын тулд “тэдний гени мутац, үүлдэр угсааг сайжруулах чиг зорилготой байсан” гэж нотлох үндэсгүй юм.
Улаан таван хошуут халхавчийн дор жинхэнэ гай гамшиг нуугдаж байлаа. Хүйтэн дайны харгалдаант үед, хожим тарж бутарсан Зөвлөлт Оросыг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган “Босоо ороолонгийн эзэнт гүрэн” гэж цоллосон. Яг үнэндээ бол Рона “артист” үнэнийг хэлсэн, тэр хэнийг ч гүтгээгүй юм. 1945 оны Нюренбергийн шүүх дээр “Миний баруун талд Иосиф Сталиныг, зүүн талд Уинстон Черчиллийг суулгаад биднийг хамтад нь ялласан нөхцөлд би сая “цуст алуурч”-ийн эгнээнд орсноо хүлээнэ зөвшөөрнө. Өөрөөр бол хэзээ ч үгүй” гэсэн рейхсминистр Герман Вильгелм Герингийн алдарт өчил ч нацизмын мөн чанар "хас"-даа байгаагүйг хэлээд өгнө.
Антисемитизмийн хас
XX зууны Европын бараг бүх улс орны эдийн засаг, нийгэм, улс төр, шашинмөргөлийнтогтолцоондзонхилох нөлөөгөө бүрэн тогтоож чадсан семит угсааныхан бол чухамдаа бидний нөгөө хэлээд байдаг ховройчууд билээ. Жүүдийг зүхэн занах нацист үзлийн бэлгэдлээр Адольф Гитлер чухамхүү хас тэмдгийг сонгосон нь үнэхээр “эрин зууны оньсого”-т тооцогдмоор их сонин содон үзэгдэл юм. Хүннү-Готын цэрэг дайны эвслээс эхлэн түүхэндээ гурван ч удаа Европын их эзэнт гүрнийг байгуулж чадсан арийчууд зөвхөн III рейхийн үедээ л сая Чингисийн хас төрийг “герман хувилбар”-аар нь шинээр цогцлоон байгуулахаар зориг шулуудсан. Үүнийгээ тэд тэр үедээ ихэд чандпан нууцалж байлаа. Аппениний хойгт бэхэлсэн цэрэг стратегийн нүсэр бөгөөд чухаг байгууламжаа А.Гитлер “Чингисийн хориглолт” хэмээн нэрийдсэн нь дээрхэд холбогдох сонирхолтой гэмээр баримт нотолгоо юм. ХБНГУ-ын нэрт монголч эрдэмтэн Райнхолд Ноймон Ходицийн 1985 онд хэвлүүлсэн “Чингис хаан” номд “Фюрерийн хувьд улаан орос лугаа халдаан довтолсныгоо анхнаасаа зөвтгөх нэг жинтэй өвөрмөц аргумент байсан.Тэрнь Адольф Г итлерийн дагаж мөрдсөн “Чингис хааны хас их төрийн (цэргийн дапд) номлол” юм. Энэ санаа тухайн үеийн “Германы долоо хоногийн тойм”-ын 1941 оны 10 сарын 8-ны өдрийн ээлжит дугаарт нийтлэгдэж нийтэд ил болов” гэсэн байна. Германы зүгээс харилцан үл довтлох гэрээгээ зөрчин 1941.6.22-нд Зөвлөлт орост дайлаар орж, дэлхийн их дайны зарлаагүй шатыг эхлүүлсэн. Энд дурдсан он сарыг сайн ажиглах хэрэгтэй. Дээрх огноог онцлон цохож мистицизмийн аяс оруулан тэмдэглэхэд, яг монголчуудын бэлэгшээлт 108 хоног дээр нь фюрерийн зориудын бодпоготойгоор “номлолын тухай мэдээлэл” өгч үүгээрээ чухамдаа, “тухайн цагт III Рейхийн өмнө тулгарсан эрхэм дээд зорилго бол тэр нэгэн сайн цагт Чингэсийн байгуулсан хүчирхэг их хас төрийг европ-азийг дамнуулан дахин шинээр цогцлоон байгуулах явдал мөн” гэдгээ тунхаглан зарласан мэт бөлгөө.
Эсгий туургатны хас
Урлаг судлалын доктор профессор С.Бадралын угсаатан зүйн түүвэр цуглуулгад буй “108 шидэт үсэг” нэрт эртний гар бичмэл сударт хас тэмдгийг мөнх тэнгэрээс буулгасан “шидэт дүрс”, “шидэт тамга”, “шидэт үсэг”, “саяг үсэг” хэмээн өгүүлснийг үзээд, миний бие хасыг манай нүүдэлчин монгол түмэн хэзээнээс нэгэн төрөл зүйлийн “үсэг”-т тооцож ирсэн уламжлалт сэтгэлгээ оршин байдгийг олж мэдэн олзуурхан баярлаж бүлгээ. Гэвч харамсалтай нь “Монголын зуун” (XIII зуун)-д хамаарах нотлох баримт төдийлэн сайн олдож өгөхгүй зовоож байв. Саяхан би Монголын алтан ургийн сурвалжит язгууртнуудын хятадаар бичсэн “утга уянгын богино шүлгиин цоморлиг лугаа танилцах явцдаа, чухам л дээрх “пробел”-ийг нөхюү хэмээн зориудаар илгээсэн мэт гайхамжигт жишээ олов. Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар 2007 онд Улаанбаатарт хэвлүүлсэн “Юань Улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн “...шүлгийн сонгомол” номд XIII зууны монголчууд хас тэмдгийг “хас үсэг, “алтан тамга” гэж шүтэн дээдэлж ирснийг илтгэх шад бадгууд нэг бус байна. Тэнд, жишээлбэл,
“Хас үсэгт алтан тамга хундаган чинээ их
Хан, Тангийн эрхэм гүнж ураг барилдсан адил
"Аав ван минь Бижи мэт өнө мөнх насалтугай
“Аруухан баатар хэзээд чамд тулгуур болтугай”... гэжээ.
Мөн, өмнө цухас ишилсэн “Монгол-Түрэг (хэлний) толь бичиг”-т ч хасын зарим тайлалд хамаатал бүхий өгүүлэмж хэд хэд тааралдсан.
Эл бүхнээс үзэхэд хас үсэг, хас ухагдахуун түүнд хамаатах санаа агууламж бүхэн Монголын их хаадын түгээн дэлгэрүүлсэн их өв соёлын өөдөс хэлтэрхий мөнөөс мөн гэдэг нь харагдлаа. Ер нь эсгий туургатан монголчууд хэзээнээсээ хүй орчлонгийн мөн чанарыг, түүнд нь тохирсон саяг-буугаар дамжуулан таньж мэддэг хосгүй чадамжаа хүн төрөлхтөнд нэг бус удаа нотлон харуулсан юм. Энэ чиглэлд харьцангуй шинэ гэмээр жишээ бол Халхын Өндөр гэгээн Занабазар (17-аар зуун)-ын сонгодог бүтээл саяг-буу тэмдэг байна. Түүнийг ч бид мөн "Соёмбо үсэг" үсэг хэмээхүйн зэрэгцээ, ихэд дээдлэн биширч бүр төрийн ордныхоо оройн чимэг болгон гүн хүндэтгэлтэйгээр залаад байна бус уу. Үүнээс үүдэн Хас төрийг ухварлахуйд.
Исламын хас
Ислам шашны сургаал номлолыг дэлгэрүүлэгч зонхилох хэл болсон перс, араб, түрэг хэлний толь бичиг тэргүүтнийг шүүрдэн нягталж үзэхэд хас бэлгэдлийн үүсгэлийг христ шашны загалмай тэмдэгтэй холбоотойгоор тайлбарласан нь элбэг тохиож байна. Исламын соёл иргэншилд түгээмэл тархсан хас бэлгэдпийн анхны дэлгэрэл нь зөвхөн гоёл чимэглэл (декор)-ийн зориулалттай байсан тэр шинж чанараараа бусдаас ихэд ялгардаг. Дундад зууны дунд үеэс, чухамхүү Монголын зуун Чингисийн эрин эхэлсэн тэр үеэс мусульманы ертөнцөд хас тэмдгийг ихэд хүндэтгэн дээдэлж, нэг ёсондоо түүнд ариун шүтээн (оккульт, сакраль)-ний агуулгаар “бөхөлзөн” хандах болсон нь ажиглагддаг юм.
Цагаадайн удмын алтан ургийн гүнжтэй гэрлэж Их Монгол Улсыг цогцлоон байгуулсан гүр эмир Төмөр буюу доголон Төмөрийн орд харш гадна ёслолын хаалганаасаа эхлээд дотогш хана тааз, шал дэвсгэр, гүц домбо, монет мөнгө зэрэг бүгд л хас тамганы олон төрлийн хувилбараар чимэглэгдсэн байдаг нь үүнийг хөдөлбөргүй нотлох мэт бөлгөө. Самаркандад доголон Төмөрийн удам угсааг онголсон “Гүр Эмир” бунхны гадар ханын дөрвөн талын чимэг болсон хас тамганы нугалсан үзүүрт “Аллах” бурхны нэрийг араб каллиграфаар угалзлуулан хөх шигтгээт чамин паалан (мозайка)-гаар гоё ганган урласан нь бий. Энэ нь исламын далд бодлогоор зориуд дэлгэрүүлсэн гэж хэлж болох хаст каллиграфын анхдагч дурсгал гэдэг нь эдүгээ нэгэнт эргэлзээгүй болов. Гэтэл, тэдний хөрш зэргэлдээх түрэгүүд мөн зүүн Ромыг хүртэл эрхшээсэн Османы эзэнт гүрэн (Их Улус)-ийг байгуулж хэдийнэ амжсан байлаа. Тухайн “шинэ цаг”-ийн чиг тусгалыг соргог мэдэрсэн Османы султан бас л “аллах"-ын нэрийг алтан хаст каллиграфаар сийлэн урлаж орд харшийнхаа хананд залав. Энэ үйлдэл нь тэрээр бас “дэлхийн хаан"-д санаархаж байгаагаа хоёргүй утгаар илэрхийлсэн дохио зүйн хэллэг бөгөөд цаагуураа дипломат нарийн утгатай байсан юмсанж. Тийм учраас гүр эмир Төмөр үүнийг эрээ цээргүй өдөөн хатгалга гэж үзээд удаан тэвчсэнгүй, нэг л өдөр Их улсын эсрэг их цэргийг хөдөлгөн дайлаар мордлоо.
1402 онд Османы султан Баязитын арми Анкара хотын дэргэд Гүр эмир Төмөрийн цэрэгт бут цохигдов. Гүр эмир Төмөрийн ахин давтан хэлэх дуртай “Эх дэлхий ээх наран хоёр байдгүйн адил энэ дэлхийд эзэн хаан ганцхан байх учиртай” хэмээсэн сүрт тунхаглалыг дуулсаар мэдсээр байж болчимгүй алхам хийсэн Османы султан ч дайсандаа амьдаар олзлогдов. Суут эрдэмтэн, их зураач Леонардо да Винчийн туурвисан “Анкарагийн дэргэдэх тулалдаан” уран таталбарт "Гүр эмир Төмөртэй дэмий баахан арцалдаж Осман гүрнийг мөхөөх үүдийг нээсэн ухвар мөчид Баязит ноёныг баалжээ. Баязитыг буруутгасан санааг тэнд уран сайхны аргаар лавшруулан илэрхийлэхдээ, хэргийн эзнийг “төмөр торонд өчүүхэн болжмор лугаа адил суулган цагдаж яваагаар” харуулсан байдаг. Доголон Төмөрийн удмаас Их Моголыг алдаршуулсан олон гарамгай хүмүүс төрсөн бөгөөд тэдгээрээс исламын бурхантай эн дүйх хэмжээнд нэршин үлдэж чадсан нь ганцхан Акбар байв. Моголистаны уудам дэлгэр нутгийн ислам шашинтнууд өнөө хэр хоорондоо “аллах акбар” хэмээн мэндэлдэг билээ.
Ferdinand D.Lessing-гийн 2003 онд Туркийн нийслэл Анкара хотноо хэвлүүлсэн “Монгол-Түрэг хэлний толь бичиг”-ийн II боть (О-С үсэг)-д хас тэмдгийг түрэг хэлээр “гамали хач”, монгол хэлээр “хас үсүг” гэсэн байна. “Гамали хач” гэдэг нь гамма үсгээр зангидсан загалмай тэмдэг гэсэн утгатай. Харин монголчууд буюу түүний исламжсан тал хэсэг нь мөнөөх тэмдгийг “хас үсэг” гэсээр иржээ.
Монгол хас дэлхийг эзэлсээр
Европын хас
Оросын хас судлалын орь ганц төлөөлөгч, этнологич Роман Богдасаров “Ариун шүтээний хас бэлгэдэл” бүтээлдээ өгүүлснээр бол 1852 оны орчим Францын эрдэмтэн, нэрт хэл шинжээч Эжен Бурнуф “Свастикв" нэрийг эрдэм шинжилгээний орчилд анх оруулснаар уг нэр томъёо хүн төрөлхтний нийтлэг хэрэглээний үг болох эхлэл тавигджээ. Хас бэлгэдлийн гарал үүсэл, нэршил хэлбэршилтийг европ зүгт дараах үндсэн гурван онолоор тайлбарласаар иржээ. Үүнд: Нугалаат загалмай, (Изломанный крест), Зангилаат загалмай, (Крест с вензелем), Хөлт загалмай, (Крест с ногами) зэрэг багтдаг аж. Эндээс хасыг грек, ром, англи, орос, герман хэлээр чухам юу гэж тухайлан нэрийдэж байгаагаас нь улбаалан... хөөн хэлцэх замаар хасын тухай европ нэршлүүдийн уг үндсийг ухварлан ойлгож болох аж. Ром, латинаар хасыг “Crux Gammata", оросоор “гамматический крест” гэдэг. Үүнийг монголоор “гамма-т загалмай” гэе. Хасыг грекээр “tetraskelion" буюу “cross gammadion” гэдгийг орос хэлнээ “четыре гаммированные букви”, “гаммированный крест" гэж хөрвүүлэн буулгасан нь нийтийн түгээмэл хэрэглээ болж чаджээ. Энэ нь ч зөв бөгөөд, дөрвөн том “га..." үсэг, “4 гамма” буюу шилбээр нь нийлүүлж зангидсан дөрвөн "Г-“гэ"-ийн нэгтгэл дүрс бүхий загалмай тэмдэг гэсэн дүрслэл утгатайг шууд хэлээд өгч байна.
Friday, September 28, 2012
Энэ бол түүх
1990 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих
шөнө Монголд олон жил "амьдарсан" нөхөр Сталинтай салах ёс
гүйцэтгэжээ. 1951 онд улсын нийтийн номын сангийн үүдэнд заларсан энэ
"хүрэл хүн" 39 жилийн дараа цаазын тавцанд ийнхүү очсон юм. Идэр залуухан
Ардчилал ялын тогтоол "уншиж" 30- аад оны эсэргүүний шөнийн
"ачлага" мэт шөнө дөлөөр, 16 тонны даацтай аварга Краз кранаар
"сэнтий"-нээс буулгаж түүхийн "авсанд" оршуулсныг бид
тухайн үед нь мэдэж байсан ч мартсан маань гайхаад байх харуусал биш.
Тэр өдөр бид цэцэг
өргөхөөр очсонгүй. Монголын шилдэг өдрүүд эмгэнэлийн хар туузанд
"бөхийж" байсан гунигт цаг руу "алхаж" явна. Энэ өдөр
түүхийн харанга зүрхэнд дүнгэнэнэ...КГБ-ын золиосонд Монголынхоо төлөө үхэж
чадсан эх орончдын эр зоригийн емнө, Грузин папирос махир гаансандаа чихэж
биднийг хамт "уушиглаж" суусан Кремлийн "командант" сахалт
Сталины металл сүнс гүн "нойрсоно". Нууц "оршуулгын" газарт
бид ирлээ. Улсын төв номын сангийн гантиг шатаар өгсөж гуравдугаар давхарт
гарав. Захирал Ж.Сэржээ амралтаа авсан учир байсангүй. Түүнийг орлож байгаа
О.Саранлхам гэдэг бүсгүйтэй азаар уулзаж хөшөө хаанаа байгааг лавлахад:
Monday, June 25, 2012
Дурсамжит кино
Оллоо ТВ-р дурсамжит киноны сар болж байгаан байна. Тэгээд өчигдөр 1980-д оны сүүл хавьцаа Энэтхэг кинонууд ид моодонд орж охидууд Jimmy гэдэг гол дүрийн залууд чинь ухаангүй дурлаж байсан үе.
Subscribe to:
Posts (Atom)
