Tuesday, November 6, 2012

Исламын хас




 

Ислам шашны сургаал номлолыг дэлгэрүүлэгч зонхилох хэл болсон перс, араб, түрэг хэлний толь бичиг тэргүүтнийг шүүрдэн нягталж үзэхэд хас бэлгэдлийн үүсгэлийг христ шашны загалмай тэмдэгтэй холбоотойгоор тайлбарласан нь элбэг тохиож байна. Исламын соёл иргэншилд түгээмэл тархсан хас бэлгэдпийн анхны дэлгэрэл нь зөвхөн гоёл чимэглэл (декор)-ийн зориулалттай байсан тэр шинж чанараараа бусдаас ихэд ялгардаг. Дундад зууны дунд үеэс, чухамхүү Монголын зуун Чингисийн эрин эхэлсэн тэр үеэс мусульманы ертөнцөд хас тэмдгийг ихэд хүндэтгэн дээдэлж, нэг ёсондоо түүнд ариун шүтээн (оккульт, сакраль)-ний агуулгаар “бөхөлзөн” хандах болсон нь ажиглагддаг юм.

Цагаадайн удмын алтан ургийн гүнжтэй гэрлэж Их Монгол Улсыг цогцлоон байгуулсан гүр эмир Төмөр буюу доголон Төмөрийн орд харш гадна ёслолын хаалганаасаа эхлээд дотогш хана тааз, шал дэвсгэр, гүц домбо, монет мөнгө зэрэг бүгд л хас тамганы олон төрлийн хувилбараар чимэглэгдсэн байдаг нь үүнийг хөдөлбөргүй нотлох мэт бөлгөө. Самаркандад доголон Төмөрийн удам угсааг онголсон “Гүр Эмир” бунхны гадар ханын дөрвөн талын чимэг болсон хас тамганы нугалсан үзүүрт “Аллах” бурхны нэрийг араб каллиграфаар угалзлуулан хөх шигтгээт чамин паалан (мозайка)-гаар гоё ганган урласан нь бий. Энэ нь исламын далд бодлогоор зориуд дэлгэрүүлсэн гэж хэлж болох хаст каллиграфын анхдагч дурсгал гэдэг нь эдүгээ нэгэнт эргэлзээгүй болов. Гэтэл, тэдний хөрш зэргэлдээх түрэгүүд мөн зүүн Ромыг хүртэл эрхшээсэн Османы эзэнт гүрэн (Их Улус)-ийг байгуулж хэдийнэ амжсан байлаа. Тухайн “шинэ цаг”-ийн чиг тусгалыг соргог мэдэрсэн Османы султан бас л “аллах"-ын нэрийг алтан хаст каллиграфаар сийлэн урлаж орд харшийнхаа хананд залав. Энэ үйлдэл нь тэрээр бас “дэлхийн хаан"-д санаархаж байгаагаа хоёргүй утгаар илэрхийлсэн дохио зүйн хэллэг бөгөөд цаагуураа дипломат нарийн утгатай байсан юмсанж. Тийм учраас гүр эмир Төмөр үүнийг эрээ цээргүй өдөөн хатгалга гэж үзээд удаан тэвчсэнгүй, нэг л өдөр Их улсын эсрэг их цэргийг хөдөлгөн дайлаар мордлоо.

1402 онд Османы султан Баязитын арми Анкара хотын дэргэд Гүр эмир Төмөрийн цэрэгт бут цохигдов. Гүр эмир Төмөрийн ахин давтан хэлэх дуртай “Эх дэлхий ээх наран хоёр байдгүйн адил энэ дэлхийд эзэн хаан ганцхан байх учиртай” хэмээсэн сүрт тунхаглалыг дуулсаар мэдсээр байж болчимгүй алхам хийсэн Османы султан ч дайсандаа амьдаар олзлогдов. Суут эрдэмтэн, их зураач Леонардо да Винчийн туурвисан “Анкарагийн дэргэдэх тулалдаан” уран таталбарт "Гүр эмир Төмөртэй дэмий баахан арцалдаж Осман гүрнийг мөхөөх үүдийг нээсэн ухвар мөчид Баязит ноёныг баалжээ. Баязитыг буруутгасан санааг тэнд уран сайхны аргаар лавшруулан илэрхийлэхдээ, хэргийн эзнийг “төмөр торонд өчүүхэн болжмор лугаа адил суулган цагдаж яваагаар” харуулсан байдаг. Доголон Төмөрийн удмаас Их Моголыг алдаршуулсан олон гарамгай хүмүүс төрсөн бөгөөд тэдгээрээс исламын бурхантай эн дүйх хэмжээнд нэршин үлдэж чадсан нь ганцхан Акбар байв. Моголистаны уудам дэлгэр нутгийн ислам шашинтнууд өнөө хэр хоорондоо “аллах акбар” хэмээн мэндэлдэг билээ.

Ferdinand D.Lessing-гийн 2003 онд Туркийн нийслэл Анкара хотноо хэвлүүлсэн “Монгол-Түрэг хэлний толь бичиг”-ийн II боть (О-С үсэг)-д хас тэмдгийг түрэг хэлээр “гамали хач”, монгол хэлээр “хас үсүг” гэсэн байна. “Гамали хач” гэдэг нь гамма үсгээр зангидсан загалмай тэмдэг гэсэн утгатай. Харин монголчууд буюу түүний исламжсан тал хэсэг нь мөнөөх тэмдгийг “хас үсэг” гэсээр иржээ.

Монгол хас дэлхийг эзэлсээр




Европын хас

Оросын хас судлалын орь ганц төлөөлөгч, этнологич Роман Богдасаров “Ариун шүтээний хас бэлгэдэл” бүтээлдээ өгүүлснээр бол 1852 оны орчим Францын эрдэмтэн, нэрт хэл шинжээч Эжен Бурнуф “Свастикв" нэрийг эрдэм шинжилгээний орчилд анх оруулснаар уг нэр томъёо хүн төрөлхтний нийтлэг хэрэглээний үг болох эхлэл тавигджээ. Хас бэлгэдлийн гарал үүсэл, нэршил хэлбэршилтийг европ зүгт дараах үндсэн гурван онолоор тайлбарласаар иржээ. Үүнд: Нугалаат загалмай, (Изломанный крест), Зангилаат загалмай, (Крест с вензелем), Хөлт загалмай, (Крест с ногами) зэрэг багтдаг аж. Эндээс хасыг грек, ром, англи, орос, герман хэлээр чухам юу гэж тухайлан нэрийдэж байгаагаас нь улбаалан... хөөн хэлцэх замаар хасын тухай европ нэршлүүдийн уг үндсийг ухварлан ойлгож болох аж. Ром, латинаар хасыг “Crux Gammata", оросоор “гамматический крест” гэдэг. Үүнийг монголоор “гамма-т загалмай” гэе. Хасыг грекээр “tetraskelion" буюу “cross gammadion” гэдгийг орос хэлнээ “четыре гаммированные букви”, “гаммированный крест" гэж хөрвүүлэн буулгасан нь нийтийн түгээмэл хэрэглээ болж чаджээ. Энэ нь ч зөв бөгөөд, дөрвөн том “га..." үсэг, “4 гамма” буюу шилбээр нь нийлүүлж зангидсан дөрвөн "Г-“гэ"-ийн нэгтгэл дүрс бүхий загалмай тэмдэг гэсэн дүрслэл утгатайг шууд хэлээд өгч байна.


Friday, September 28, 2012

Энэ бол түүх


        




 1990 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Монголд олон жил "амьдарсан" нөхөр Сталинтай салах ёс гүйцэтгэжээ. 1951 онд улсын нийтийн номын сангийн үүдэнд заларсан энэ "хүрэл хүн" 39 жилийн дараа цаазын тавцанд ийнхүү очсон юм. Идэр залуухан Ардчилал ялын тогтоол "уншиж" 30- аад оны эсэргүүний шөнийн "ачлага" мэт шөнө дөлөөр, 16 тонны даацтай аварга Краз кранаар "сэнтий"-нээс буулгаж түүхийн "авсанд" оршуулсныг бид тухайн үед нь мэдэж байсан ч мартсан маань гайхаад байх харуусал биш. 

Тэр өдөр бид цэцэг өргөхөөр очсонгүй. Монголын шилдэг өдрүүд эмгэнэлийн хар туузанд "бөхийж" байсан гунигт цаг руу "алхаж" явна. Энэ өдөр түүхийн харанга зүрхэнд дүнгэнэнэ...КГБ-ын золиосонд Монголынхоо төлөө үхэж чадсан эх орончдын эр зоригийн емнө, Грузин папирос махир гаансандаа чихэж биднийг хамт "уушиглаж" суусан Кремлийн "командант" сахалт Сталины металл сүнс гүн "нойрсоно". Нууц "оршуулгын" газарт бид ирлээ. Улсын төв номын сангийн гантиг шатаар өгсөж гуравдугаар давхарт гарав. Захирал Ж.Сэржээ амралтаа авсан учир байсангүй. Түүнийг орлож байгаа О.Саранлхам гэдэг бүсгүйтэй азаар уулзаж хөшөө хаанаа байгааг лавлахад:

Monday, June 25, 2012

Дурсамжит кино


Оллоо ТВ-р дурсамжит киноны сар болж байгаан байна. Тэгээд өчигдөр 1980-д оны сүүл хавьцаа Энэтхэг кинонууд ид моодонд орж охидууд Jimmy гэдэг гол дүрийн залууд чинь ухаангүй дурлаж байсан үе.

Wednesday, June 20, 2012

дурсаарай

Аав ээжийн үед л энэ дуу ид моод болж энэ л дуун дээр таанцладаг байсан даа. манай аав ээж ч яггүй бүжиглэчихдэг байсан даа.


Tuesday, June 19, 2012

Би гэдэг хүн оросын хүүхдийн кинонд үнэн дуртай. Яалтч үгүй хүүхэд насаа оросын хүүхдийн кино үзэж л өнгөрөөсөн болхоох одоо хүртэл сэтгэлд дотно санагддын. Ялангуяа "Харь гаригийн гийчин" "2А-ийн гайхал" "Электрон жаалын адал явдал" "Буратино" "Чук Гек 2".. гээд л цуврана шүү дээ.
"Харь гаригийн гиячин" гэдэг киног үзээд их мөрөөддөг байсан. Бас кинонд гарч байгаа бүх зүйлд итгэдэг байж билээ. Харин дуунд нь тэр үеийн бүх хүмүүс амандаа аялж дууг нь сонсдог байсан.
Би багадаа сурч байсан гэхэд одоо болтол тэр дууг мартаж чаддаггүй. Дагааад л дуулна.
Их гоё дуу. Мэддэг бол дагаад дуулаарай.






Амай - аялал

Амай "Гайхамшигт ертөнц" "Амьдрал сайхан шүү" гэдэг 2 номыг найз маань авч өглөө. Унших юмсан гэж их боддог байсан. Нэрнээс нь эхлээд л сонирхолтой санагдаж байлаа.
Хэдхэн хоногийн дотор 2 номыг уншиж дуусаад сэтгэл их гоё болсон Нүд, оюун ухаанаараа уншиж байгаа ч сэтгэл маань альхэдийн Амайтай хамт аялж байсан.



Үнэндээ энэ номыг уншихад танин мэдэхүйн их хөрөнгө оруулалт шиг санагдсан.