1990 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих
шөнө Монголд олон жил "амьдарсан" нөхөр Сталинтай салах ёс
гүйцэтгэжээ. 1951 онд улсын нийтийн номын сангийн үүдэнд заларсан энэ
"хүрэл хүн" 39 жилийн дараа цаазын тавцанд ийнхүү очсон юм. Идэр залуухан
Ардчилал ялын тогтоол "уншиж" 30- аад оны эсэргүүний шөнийн
"ачлага" мэт шөнө дөлөөр, 16 тонны даацтай аварга Краз кранаар
"сэнтий"-нээс буулгаж түүхийн "авсанд" оршуулсныг бид
тухайн үед нь мэдэж байсан ч мартсан маань гайхаад байх харуусал биш.
Тэр өдөр бид цэцэг
өргөхөөр очсонгүй. Монголын шилдэг өдрүүд эмгэнэлийн хар туузанд
"бөхийж" байсан гунигт цаг руу "алхаж" явна. Энэ өдөр
түүхийн харанга зүрхэнд дүнгэнэнэ...КГБ-ын золиосонд Монголынхоо төлөө үхэж
чадсан эх орончдын эр зоригийн емнө, Грузин папирос махир гаансандаа чихэж
биднийг хамт "уушиглаж" суусан Кремлийн "командант" сахалт
Сталины металл сүнс гүн "нойрсоно". Нууц "оршуулгын" газарт
бид ирлээ. Улсын төв номын сангийн гантиг шатаар өгсөж гуравдугаар давхарт
гарав. Захирал Ж.Сэржээ амралтаа авсан учир байсангүй. Түүнийг орлож байгаа
О.Саранлхам гэдэг бүсгүйтэй азаар уулзаж хөшөө хаанаа байгааг лавлахад: